МОНГОЛ 11 ҮГЭЭР
МОНГОЛ 11 ҮГЭЭР

19,000₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
МОНГОЛ 11 ҮГЭЭР

Мөөмөө унжуулсан феминизм
Хэрвээ, та 1930-аад оны руу буцаж очоод монгол наадам үзэх юм бол том том хөхөө савчуулсан, хагас нүцгэн хүүхнүүд ноцолдож, морьтой явган олон хүн тэднийг тойрон хүрээлснийг харна. Энэ бол малчдын сприптиз, согтуу саальчдын зодоон огтоос биш ээ. Харин тал нутагт феминизм нэвтрэн гайхшируулж байгаа нь тэр ээ.
Эрийн гурван наадам хэмээх цэрэг-спортын тэмцээнд хүүхнүүдийг оруулснаар эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөн үүссэн түүхтэй. Угаасаа, хурдан морьдыг охид уралдуулж болдог байсан тул нэг их шинэчлэл орсонгүй. Эмэгтэйчүүд сур харвахад ч тэр мэтчилэн. Харин тэднийг барилдуулах амаргүй байжээ. Эмэгтэйчүүд барилдаж чадахгүйдээ биш юм.
Үндэсний бөхийн өмсгөлийн цээж задгай байх ба домогт өгүүлснээр зүсээ хувиргасан эмэгтэйчүүд барилдахаас сэргийлсэн дизайн ажгуу. Иймээс, хүүхнүүд хөхөө ил гарган, их зохисгүй байдлаар барилдаж эхэлсэн гэдэг ээ.
Феминист бөх бол санаатай гуйвуулга, төөрөгдлийн алин ч биш юм. Эхийн эрхт ёсны үлдэгдэл маш хүчтэй, эхнэр талаа татаж нутагладаг уламжлалтай Монголчуудын дунд эмэгтэйчүүдийг дорд үзсэн гэхээр юм бага байлаа. Монголын түүх баатарлаг эмэгтэйчүүд, удирдагч бүсгүй, мэргэн зөвлөх ээжийн нэрсээр дүүрэн. Мандухай хатан гэхэд л тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн монгол улсыг сэргээж байлаа
Гэрийн доторх эрх мэдэл гал тогооноос эхэлнэ. Орой ямар хоол гэрийнхэндээ идүүлэхийг айлын эзэгтэй л шийднэ. Эндээсээ хоол хүнсний эх булаг болсон малын ашиг шим авгайн хяналтад очно. Цагаан идээг боловсруулах, хадгалах, хуваарилах нь гэргийн ажил. Цаашлаад сүү цагаан идээний гол үүсгэвэр болсон сааль их өгдөг үнээ, эм малыг авгай нь хянана. Эр хүнд хэдэн адуу л үлдэж байгаа биз дээ. Гүү сааж, айраг исгэнэ гэвэл буцаад л авгайнхаа гарыг харна.
Аажмаар, хадмын хоол ундыг ч айлын эзэгтэй хуваарилах ба яваандаа хэрхэн асрахыг ч шийдэх тул бэрдээ тал олохыг бүгд л хичээнэ. Эр нөхөр бол адуунаас бусад мал ба аав ээжийнхээ хувь заяаг хүртэл атгуулчихаад хаашаа ч тонгочих билээ!
Хөвүүдээ гэрлүүлж айл болгоод хажуудаа нутаглуулснаар шинэ айлын замнал эхлэх боловч нэг л мэдэхэд хүүхний ээж аавын хотонд нийлнэ. Ийм учраас ураг төрлийн хэлхээнд эхийн тал илүү нөлөөтэй явсаар иржээ.
Улс төрийн болон сонгох сонгогдох эрх, улсын ажил албанд эрх тэгш томилогдох гэхчлэнгийн феминизмийн чухал зүйлс эмэгтэйчүүдэд байтугай эрчүүдэд байсангүй. Ийм байтал, төр засгаас эмэгтэйчүүдийг эрх тэгш болгосон ямар нэг үйлдэл хийхийг шаардаад байлаа. Ингээд, арга ядахдаа тэдний мөөмийг гарган барилдуулжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь