Унтдаа үр минь хүүхдийн иог

12,900₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
Унтдаа үр минь хүүхдийн иог

Иог бол дан ганц дасгал хөдөлгөөн эсвэл бясалгал гэгээрэл бус харин оюун санаа болон бие мах бодийн НЭГДЭЛ билээ. Хүүхэд бүр байгалиасаа “йог”-чин байдаг, бүр нярай байхаасаа л иог хийдэг гэвэл та итгэх үү? Хөрвөөж эхлээд гэдсэн дээрээ түрүүлгээ харж хэвтэх нь “Могой” байрлал (Cobra Pose) харин дээшээ харан 2 хөлөө гараараа барин ганганан хэвтэх нь “Жаргалтай маамуу” (Happy baby) байрлал гээд төсөөлөөд үзээрэй. Энэхүү номд гарах иогийн байрлалууд байгалийн юмс үзэгдэл, ан амьтдын төлөв байдлаар орой наран жаргаж орчлон ертөнц унтаж амарч буйг дүрсэлсэн учир хүүхдэд ойлгоход дөхөм, даган хийхэд хөгжилтэй байна гэдэгт найдаж байна. Иймд эрхэм та орой унтахаасаа өмнө хүүхэдтэйгээ хамт иогийн хөнгөн дасгалаар бие, сэтгэлийн алжаалаа тайлан, уран яруу үгсээр ухаант бяцхан үрсээ бүүвэйлээрэй.

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь