Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ
Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ

25,000₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарын намтар түүхийг хүүрнэх "Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ" ном худалдаалагдаж эхэллээ. Энэхүү номонд Х.Цагаанбаатарын хүүхэд насны амьдралаас эхлээд спорттой холбогдсон түүх, алдрын оргил өөд мацсан амаргүй замыг тун сонирхолтойгоор өгүүлжээ.

Тухайлбал, Афины олимпын хүрэл медаль ирэхгүй ч байж болох байсан эгзэгтэй мөч, дэлхийн аварга болох хүсэл тэмүүлэл, эрч хүчийг хаанаас олж авсан, Бээжингийн олимпод чухам юу тохиолдсон талаар хөшигний ар дахь түүхийг илэн далангуй өгүүлсэн байна. Мөн гадаадын шилдэг жүдочидтой хэрхэн өрсөлдөж байсан, тэдний онцлог чанар, сул, давуу тал юундаа байсан талаар дэлгэрэнгүй оруулсан байна.

"Хөлс, хөдөлмөрийн үнэ цэн" номыг спорт сонирхдоггүй, жүдо мэдэхгүй хүн ч шимтэн уншихуйц бүтээл болсныг номын зохиогчид онцолж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь