Математик хэмээх мэдлэгийн салбарын чинхүү гайхам гоо үзэсгэлэн , сэтгэл догдлом баялаг өрнөлийг ганц номонд багтаах аргагүй . Яагаад хүмүүс түүнд ховсдуулна вэ ? Юуны төлөө амьдралаа өргөнө вэ ? Уярал романс , өнгө мөнгө , амьдралын утга учир , хүмүүний мөн чанар . Эд бүгдийг танд математикаар дамжуулан хүүрнэх гэж энэ ном төрлөө . Таны 10 жилдээ үзээд өнгөрсөн " Математик " гэх тэр уйтгартай , ойлгомжгүй , залхмаар хичээлийг яагаад хүн төрөлхтөн энэ олон мянган жилийн туршид тасралтгүй дамжуулан хөгжүүлж ирсний учрыг та энэ номоос ойлгож мэдээрэй .