Пачинко

30,000₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
Пачинко

Түүх нигүүлсэнгүй байсан нь ховор. Зохиолч Мин Жин Лигийн роман эх нутгаасаа дайжиж, хувь заяандаа эзэн болохоор тэмцэж буй, ядуу тарчиг ч шулуун шударга нэгэн гэр бүлийн дөрвөн үеийн амьдралыг өгүүлнэ. 
XX зууны эхэнд харьд эзлэгдсэн Солонгос улсад эрэмдэг загасчны энхрий охин болж төрсөн Сүнжа өсвөр насандаа нэгэн чинээлэг эрд сэтгэл алдарна. Гэвч хөл хүнд болсон хойноо сэтгэлтэй эр нь гэр бүлтэй байсныг мэдсэнээр хайр халамжаас нь татгалзаж, хүнд өвчтэй, өр зөөлөн номлогчтой амьдралаа холбохоор шийддэг. Ингээд хүүгийнхээ төрсөн эцгийг орхиж, харийг зорьсон нь хэдэн үе дамнан өрнөх ээдрээт явдлын эхлэлийг тавина. 
Пачинко бол хайр дурлал, хагацал золиос, хүсэл тэмүүлэл, үнэнч сэтгэлийн тухай хүүрнэх сэтгэл хөдөлгөм түүх. 

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь