Атга чулуу
Атга чулуу

17,000₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
Атга чулуу

Монголын богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч, сэтгүүлч, орчуулагч Жагдалын Лхагвын “Атга чулуу” (1990 он), “Алаг чулуу” (1991 он) номыг 2022 онд эмхэтгэн нийлүүлж шинэчлэн хэвлэв.

МАНАЙ ГОВЬ НУТАГТ ЭРДЭНИЙН ЧУЛУУ МАЛЫН ХӨЛӨӨР ШАРГИЖ, МАНА ГАРТААМААР НОХОЙ ЧУЛУУДАЖ БАЙДАГ БИЛЭЭ.
БАГАДАА БИ ХУРГАНД ЯВАХДАА ӨНГИЙН ЧУЛУУ ТҮҮЖ ОРОЙ БҮР НЭГЭН АТГА ЧУЛУУТАЙ ИРДЭГ СЭН. АЛГАНЫ ХӨЛСТЭЙ ХЭДЭН ЧУЛУУГ МИНЬ ААВ, ЭЭЖ, АХАН ДҮҮС ДАМЖУУЛАН ҮЗЭЖ “ЭНЭ НЬ ХӨӨРХӨН ЧУЛУУ ЮМ” ГЭЖ ГАНЦЫГ НЬ Ч БОЛОВ ТООВОЛ МАРГААШ ДАХИАД ЧУЛУУ ТҮҮХИЙН УРАМ ТӨРДӨГ СӨН...
ЭДҮГЭЭ БИ АМЬДРАЛ ДУНДААС БОДЛЫН ЧУЛУУ ТҮҮЖ ЯВНА. БИЕ ДААСАН ЗОХИОЛ БОЛОХГҮЙ Ч ГЭСЭН ХАЯХЫН АРГАГҮЙ САНАА, ҮЗСЭН ДУУЛСАН ДОТРООС ШҮҮЖ АВСАН “ЧУЛУУНУУД” МИНЬ НЭГЭН АТГА БОЛСОН ГЭЖ ҮЗЭЭД ДЭЛГЭН ҮЗҮҮЛЭВ.
НЭГ НЬ Ч БОЛОВ УНШИГЧ ТАНЫ УХААНЫ ТОЛИНД ТУСАН ТААЛАГДАХ АВААС ДАХИАД БОДОЛ ТҮҮХИЙН УРАМ ТЭР ЭЭ!

- Ж.Лхагва

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь