Дээрэлхэлтийг зогсооё
Дээрэлхэлтийг зогсооё

39,000₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
Дээрэлхэлтийг зогсооё

Хүүхэд багачуудын хамгийн сайн мэддэг Үнсгэлжин, Гурван тоорой, Улаан малгайт, Рапунзел зэрэг 17 үлгэрийн агуулга, дүрүүд дээрх зан чанараар "дээрэлхэлт" -ийг таних ямар үйлдлүүд байгааг болон дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон найзаа хамгаалах зөвлөгөөнүүдийг багтаасан.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан судалгаанд оролцсон 4264 хүүхдийн 82.8% нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байснаа илэрхийлж байсан ба Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын судалгаагаар эцэг эхийн 90 гаруй хувь нь хүүхдээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртдөггүй гэсэн төсөөлөлтэй байдаг байна.

Судалгаанд оролцсон хүүхдийн 80 гаруй хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн бол эцэг, эхдээ хэлэхгүй өнгөрөөдөг. Учир нь аав, ээжүүд энэ талаар мэдвэл байдлыг улам хүндрүүлдэг, ухаалаг алхам хийдэггүй байна. Таны хүүхэд "дээрэлхэлтэд" өртдөг гэдгээ таньтай хуваалцахгүй нууцхан шаналж яваа юм биш байгаа!

10 хүүхэд тутмын 8 нь дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж буй энэ цаг үед хүүхэд, багачууд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болох нь маш чухал юм.

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь