С хот руу дөтлөн буй галт тэрэг
С хот руу дөтлөн буй галт тэрэг

19,800₮ 
Худалдаж авах Сагсанд хийх
С хот руу дөтлөн буй галт тэрэг

Хятадын орчин үеийн уран зохиолын сор болсон зохиолчдын бүтээлээс дээжлэн эмхэтгэсэн "С ХОТ РУУ ДӨТЛӨН БУЙ ГАЛТ ТЭРЭГ" шилмэл өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Азийн уран зохиол тэр тусмаа хятад уран зохиол дэлхийд хүчтэй гарч ирэх болсон энэ үед нэр алдар нь хаа сайгүй сонсогдох болсон есөн зохиолчийн бүтээл энэхүү түүвэрт багтжээ. Нобелийн шагналт зохиолч Мө Янь, зохиол бүтээлээрээ баруунд ихэд алдаршсан Ян Лиэн Кө, Хятад Кафка хэмээн нэрлэгддэг авангард зохиолч Цан Шүэ, хамгийн тансаг хэл найруулгатай гэгдэх зохиолч Сү Тун тэргүүт дотоод гадаадын олон уншигчдын анхаарлын төвд байж, сонгомол түүвэрт байнга шигшигдэж байдаг хүүрнэлчдийн бүтээл багтсанаар уг түүврийн сонголт чамбай, үнэ цэнэтэй болжээ. Орчуулагч А.Урантогос өмнө нь зохиолч Мө Яний "Мэлхий" роман, яруу найрагч Ши Мөрөнгийн "Мянган жилийн хүсэл" сонгомол түүвэр тэргүүт бүтээлүүдийг хятад хэлнээс хөрвүүлэн уншигч олонд хүргэсэн билээ.

Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.alphabook.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Холбоотой бүтээгдэхүүн Цааш нь